Компаний танилцуулга
Манай компани 2008 оноос эхлэн Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сум/ үзэмчин хонь , Дорнод аймаг Хөлөнбуйр сумаас барга хонь 2000-ийг сонгож авч махны чиглэлийн цөм сүргийг бүрдүүлсэн ба Мах ноосны чиглэлийн барга үзэмчин хонины тэсвэрт чанарыг бататган , цус ойртохоос урьдчилан сэргийлж , биологийн боломжийг бүрэн ашиглаж, экологийн нөхцлөөс хараат бус байшалийн эрсдэлийг даах чадварыг нь бэхжүүлэн малын чанар үржлийн ажлыг сайжруулан, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилтын хүрээнд 2015 онд компаний удирдлага болон малчид бололцоотой бүх арга хэмжээг авч сүргийн тоо толгойг өсгөж үржүүлэх, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг шат дараалалтайгаар зохион байгуулж ажилсан.
Барга, үзэмчин хониуд нь мах-бүдүүвтэр ноосны чиглэлийн үүлдэр бөгөөд амьдын жин, тухайлбал илүү нэг нугалам, хоёр хавиргатай , сүүл , ууц том , тэсвэр сайтай зэрэг онцлогуудаар бусад монгол үүлдэрийн хониноос давуу талтай юм.
Бидний эрхэм зорилго бол “Өндөр ашиг шим бүхий цөм сүргийн үлгэр жишээ суурийг бий болгож эрүүл цэвэр махаар хэрэглэгчдийг хангах, шинэ дэвшилтэд технологиор махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн эксортонд гарган Монгол махны нэр хүндийг дэлхийн зах зээл дээр дээшлүүлэх ”
Одоогийн байдлаар манай компани Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Эмээлт зэрэг газруудад хонины 4 суурь, 7 малчинтай үйл ажиллагаагаа явуулж малчдынхаа нийгмийн асуудалд анхааран амжиргааг нь дээшлүүлэн ажиллаж байна.
Манай компани нь цаашид Монгол орныхоо хонины аж ахуй эрхлэдэг хувь хүн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж цөм сүргийнхээ чанарыг дээшлүүлэн махны гарцыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж Сэлэнгэ, Булган, Говь Алтай, Өвөрхангай зэрэг аймгуудад өөрийн сүргийн хуцыг өгч орон нутгийн сүргийн бүтцийг сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.
Илгээх | 40 хүн уншсан | Бичсэн: IMP
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (0) | :
Шинэ нийтлэлүүд
Компаний танилцуулга
Манай компани 2008 оноос эхлэн Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сум/ үзэмчин хонь , Дорнод а...








